Falun or Law wheel

Фалунь Дафа-гийн товч танилцуулга

Фалунь Дафа (Фалунь Гон гэж бас хэлдэг) бол Буддын системийн дээд түвшний бясалгал юм. Фалунь Дафа-г бясалгалын их багш Ли Хонжи үүсгэн бий болгосон. Бясалгалаар "орчлон ертөнцийн хамгийн дээд мөн чанар - Жэнь, Шань, Рэн (Үнэн, Нинжин, Тэвчээр)-д ижилсэх юм. Энэ бол бясалгалын үндэс. Орчлон ертөнцийн энэ эрхэм дээд мөн чанараар удирдуулдаг ба орчлон ертөнцийн хувьслын зарчимд суурилдаг". Ли Хонжи багшийн ярьсныг хэвлэсэн хэд хэдэн ном байдаг, үүнд: Фалунь Гон, Жуан Фалунь, Төгс бясалгалын Аугаа зам, Дээш бясалгах удирдамж, мөн Хон Инь (Аугаа шүлгийн мөрүүд) гэх мэт ордог. Эдгээр болон бусад номууд нь 40 гаруй орны хэл дээр орчуулагдан хэвлэгдэж дэлхий даяар тархсан билээ.

Фалунь Дафа бол шууд хүний сэтгэл рүү чиглэсэн, өөрийнхөө сэтгэл, зан чанарыг "шиньшин" бясалгахыг онцолдог, үүнийг гон энерги өсөхийн үндэс гэж үздэг. Зан чанар хэр өндөрт байна гон тэр өндөрт байна. Зан чанар гэдэг ухагдахуунд буян (нэг хэлбэрийн цагаан бие бодь) мөн нүгэл (нэг төрлийн хар бие бодь)-ийн харилцан хувирал багтдаг. Үүнд бас тэвчээр, ухамсар ба орхих сэтгэл - энгийн хүний янз бүрийн хүсэл, зууралдсан сэтгэлээ орхих, мөн зовлон дундын зовлонг даах чадвар гэх мэт их олон зүйл багтдаг.

Фалунь Дафа-д бас амь биеийг бясалгадаг, энэ нь тусгай дасгалын хөдөлгөөнөөр хийгддэг. Дасгалын нэг зорилго нь бол ер бусын чадвар болон энергийн механизмыг өөрийн хүчирхэг гон-оор идэвхжүүлэхэд юм. Өөр нэг зорилго нь бол бясалгагчийн биед олон амь бодийг хувиргаж гаргахад юм. Дээд түвшинд бясалгахад Мөнхийн нярай хүүхэд (Юанинь) болон олон янзын увьдас чадвар гарна. Фалунь Дафа-гийн дасгал нь эдгээр зүйлсийг хувиргаж гаргахад зайлшгүй шаардлагатай юм. Амь бие, сэтгэлийн ийм цогц бясалгалын аргад бясалгахыг ч шаардана, дасгал хөдөлгөөнийг ч шаардана, гэхдээ бясалгалыг дасгалаас тэргүүнд тавьдаг. Зан чанараа бясалгахгүйгээр зөвхөн дасгал хөдөлгөөн хийснээр гон өсөхгүй. Тиймээс дасгалын хөдөлгөөн бол төгс гэгээрэлд хүрэхэд туслах зүйл.

Фалунь Дафа бол Фалунь (Номын хүрд)-ийг бясалгадаг. Фалунь бол оюун сэтгэхүйтэй, эргэлдэж оршдог бөгөөд дээд энергийн бие бодиос тогтдог. Ли Хонжи багшийн бясалгагчийн хэвлийн доод хэсэгт суулгаж өгсөн Фалунь нь өөр орон зайд өдрийн 24 цагийн турш зогсолтгүйгээр эргэж байдаг. (Жинхэнэ бясалгадаг хүн Ли багшийн номыг уншихад, дүрст бичлэгийн 9 лекцийг үзэхэд, дууны бичлэгийн 9 лекцийг сонсоход эсвэл Фалунь Дафа-гийн сурагчидтай хамт хичээллэхэд бас адилхан Фалунийг олж авч болно.) Фалунь нь, бясалгагчийг дасгалаа автоматаар хийхэд тусалдаг. Өөрөөр хэлбэл бясалгагч дасгалаа үргэлж хийгээгүй байхад ч Фалунь тасралтгүйгээр хүнийг бясалгаж байдаг. Өнөөдөр дэлхий нийтэд тархсан бүх бясалгалын дундаас Фалунь Дафа бол "Ном хүнийг бясалгадаг" цорын ганц бясалгалын арга юм.

Эргэлдэх Фалунь нь орчлон ертөнцтэй ижил шинж чанартай ба энэ нь орчлон ертөнцийн хураангуйлсан дүрс юм. Буддын системийн Фалунь, Дао (Бумбын) системийн Арга-Билиг (Ин-Ян) болон Арван зүгийн орчлон ертөнцийн бүх зүйлс энэ Фалунь-д тусгагдсан. Фалунь дотогш (цагийн зүүний дагуу) эргэхдээ бясалгагчийг өөрийг нь аварна, орчлон ертөнцөөс их хэмжээний энергийг татан авч Гон энерги болгон хувиргадаг. Фалунь гадагш (цагийн зүүний эсрэг) эргэхдээ бусдыг аварна, гаргасан энерги нь бүх буруу байдлыг засч чадна. Бясалгагчийн эргэн тойронд байгаа хүнд сайн нөлөөтэй.

Фалунь Дафа "хүний оюун ухааныг сэргээнэ, эв зүйг авчирна. Дасгалын хөдөлгөөн нь хялбархан, аугаа ном энгийн бөгөөд тун амар." Фалунь Дафа 8 онцлогтой:

1. Фалунь-ийг бясалгана, энергийн үрлийг бясалгахгүй, үүсгэхгүй.

2. Фалунь хүнийг дасгал хийгээгүй байх үед ч бясалгаж байдаг.

3. Эзэн бодлыг бясалгана, хүн өөрөө гон энергитэй болно.

4. Амь бие, сэтгэлийг хос бясалгадаг.

5. Таван дасгал нь хялбар бөгөөд сурахад амархан.

6. Бодлоор удирдах ямар ч зүйл байхгүй, мөн гарах эрсдэлгүй, гон энерги хурдан өсдөг.

7. Дасгал хийхэд байршил, цаг хугацаа болон зүг чигээс хамаарахгүй, дасгалаа дуусгахад тавигдах ямар ч дүрэм шаардлага байхгүй.

8. Багшийн Фашэнь (Номын бие)-ээр хамгаалагдах тул гадны муу амь бодийн хорлол, үймүүллээс айх явдалгүй.

Тийм учраас Фалунь Дафа-гийн заах арга нь дотоод үрэл гаргадаг уламжлагдсан бясалгалын аргуудаас үндсээрээ ялгаатай.

Фалунь Дафа-гийн бясалгал шууд дээд шатнаас эхэлдэг. Энэ бол хувь тавилангаараа учирсан хүмүүст болон олон жилээр өөр бясалгалаар хичээллээд гон өсгөж чадаагүй хүмүүст хамгийн тохиромжтой, хурдан бөгөөд төгс төгөлдөр, нандин бясалгалын арга юм.

Бясалгагчийн зан чанар болон гон хүч нэг тодорхой түвшинд хүрэхэд энэ орчлонд байхдаа очирваань сүйтэхгүй биеийг олж чадна. Мөн гон нээгдэх, гэгээрэх байдалд хүрч хүн бүхэлдээ дээд түвшинд гарна. Аугаа зорилготой хүн энэ ариун номоор бясалгаж гэгээрлийн хутагт хүрэхийг эрмэлзэн зан чанараа дээшлүүлж зууралдсан сэтгэлээ орхиж чадваас төгс гэгээрэлд хүрч чадна.

Энэ боломжоо бүү алдаарай! Буддын ном өмнө чинь байна.

Introduction to Falun Dafa in Mongolian script